ХЭСЭГ 1. ЭРЭЛТ БА
НИЙЛҮҮЛЭЛТ
1. Дараахь
нөхцлүүдэд эрэлтийн муруй хаашаа шилжихийг тодорхойл.
A. тухайн
бараатай өрсөлдөгч барааны үнэ буурсан
Б. Энэ бараатай хамт хэрэглэгддэг барааны үнэ буурсан
B. худалдан
авагчийн сонирхол ихэссэн
2. Ямар
шалтгааны улмаас эрэлтийн муруй зүүн тийш шилжиж болох вэ? Ямар шалтгааны
улмаас эрэлтийн муруй баруун тийш шилжиж болох вэ? Эдгээр
өөрчлөлтийн дүнд тэнцвэрт үнэ аль чиглэлд өөрчлөгдөх вэ? Эрэлт, нийлүүлэлтийн
өөрчлөлтийн хэмжээний тухай мэдээлэлгүйгээр тэнцвэрт хэмжээний өөрчлөгдөх чиглэлийг
хэлж чадах уу?
3. Нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжиж, эрэлтийн муруй
хэвээрээ үлдсэн гэвэл тэнцвэрт үнэ яаж өөрчлөгдөх вэ? Тэнцвэрийн хэмжээ
яаж өөрчлөгдсөн бэ?
4. Эрэлтийн муруй баруун тийш шилжиж, нийлүүлэлтийн муруй
хэвээрээ үлдсэн гэвэл тэнцвэрт үнэ яаж өөрчлөгдөх вэ? Тэнцвэрийн
хэмжээ яаж өөрчлөгдсөн бэ?
5. Технологи боловсронгуй болсонтой холбоотойгоор
үйлдвэрлэлийн зардал буурч улмаар электрон цагны эрэлтийн муруй баруун тийш
шилжсэн гэж хэлж болох уу?
6. Чөлөөт
зах зээл дээр борлуулалтын хэмжээг юу тодорхойлдог вэ?
А. засгийн
газар
Б. эрэлт.
нийлүүлэлтийн хэмжээний нийлбэр
В. эрэлт.
нийлүүлэлтийн хэмжээний ялгавар
Г. эрэлт,
нийлүүлэлтийн хэмжээний аль их нь
Д. эрэлт. нийлүүлэлтийн
хэмжээний аль бага нь
7. Бусад хүчин зүйлс хэвээр байхад үнэ буурснаас ...
эрэлт буурна.
A. тухайн
бүтээгдхүүний
Б. орлох
бүтээгдхүүний
B. хослох
бүтээгдхүүний
Г. дээрх
бүтээгдэхүүнүүдийн аль нь ч биш
8. Тэнцвэрийн цэгийг дараахь байдлууд тодорхойлно
A. бүх зах зээл дээр үнэ тэнцүү байх
Б. нийлүүлэлт
дутагдалтай үед эрэлт илүүдэлтэй байх
B. эрэлт
дутагдалтай үед нийлүүлэлт илүүдэлтэй байх
Г. эрэлт
нийлүүлэлтийн харилцан үйлчлэлцэл тэнцвэрт байх
9. Зах зээлийн үнэ хэвээр байхад пүүс төлөвлөж байсан 100 нэгж бүтээгдхүүний оронд 200-г
борлуулах болсныг
A. эрэлт өссөн Б. эрэлтийн хэмжээ өссөн
B. нийлүүлэлт
өссөн Г. нийлүүлэлтийн хэмжээ өссөн
10. Өнгөрсөн зун Бат долоо хоногт 200 аяга жимсний ундааг тус бүр 10
төгрөгөөр худалдаж байсан бол энэ жил
долоо хоногт нэг бүрийг нь 20 төгрөгөөр 200 аягыг борлуулж болохыг мэджээ
Энэ нь
A. эрэлт өссөн Б. эрэлтийн хэмжээ өссөн
B. нийлүүлэлт өссөн Г. нийлүүлэлтийн хэмжээ өссөн
Д. эрэлтийн хууль зөрчигдсөнөөр тодорхойлогдоно
11. Эрэлт нийлүүлэлт зэрэг буурснаас
A. тэнцвэрт үнэ
буурна Б. тэнцвэрт үнэ өснө
B. тэнцвэрийн хэмжээ
буурна Г. тэнцвэрийн хэмжээ өснө
12. Чөлөөт зах зээл дээр үнийн
нэг түвшинд бүтээгдхүүний худалдсан ба худалдан авсан хэмжээ тэнцүү бол дараахь
хариултуудын аль нь зөв вэ?
A. зах зээл
тэнцвэрт байсан Б. нийлүүлэлт хэвээрээ байсан
B. эрэлт
хэвээрээ байсан Г. эрэлт нийлүүлэлтийн хэмжээ
тэнцүү байсан
13. Суүлийн 1 жилийн
турш X барааны үнэ эрс буурсныг харгалзахгүйгээр урьдын
адил хэмжээний бүтээгдхүүнийг борлуулдаг байсан бол яагаад гэдгийг тайлбарла.
A. X бүтээгдхүүний чанар муу байсан
Б. X
бүтээгдхүуний нийлүүлэлт буурсан
B. X бүтээгдхүүний
эрэлт буурсан
Г. Зах зээл
тэнцвэрт байгаагүй
14. Математикийн сурах бичгийн эрэлт буурахад дор дурдсан
хүчин зүйлсийн аль нь нөлөөлөх вэ?
A. Сурах
бичгийн үнэ өссөн
Б. Сурах
бичгийн нийлуүлэлт буурсан
B. Математикийн
мэдлэгэд тавих шаардлага суларсан
Г. Сурагчдын
сонирхол буурсан
15. Өнгөрсөн жил пүүс 200 нэгж бараа үйлдвэрлэж тус
бүрийг 20 төгрөгөөр худалдсан. Харин энэ
жил мөн 200 ногж бараа
үйлдвэрлэсэн ба нэг бүрийг 30 төгрөгөөр худаддах болсныг
A. эрэлт
буурсан Б. эрэлт өссөн
B. нийлүүлэлт
өссөн Г. нийлүүлэлт буурсан
Д. нийлүүлэлтийн хэмжээ буурснаас болсон гэж дүгнэж болно.
16. Бод мал халдварт өвчнөөр өвчилсөн гэж бодье. Хэрэв энэ нь гахайн махны
үйлдвэрлэлд ямар ч нөлөө үзүүлээгүй бол
A. гахайн махны
нийлүүлэлтийн муруйд
Б. гахайн махны
эрэлтийн муруйд
B. гахайн махны
тэнцвэрийн үнэд ямар нөлөө үзүүлэх вэ?
17. Нефть олзворлогчид бүтээгдхүүнийхээ үнийг бууруулахыг сонирхдоггүй
бөгөөд уүнийгээ нефтийн бүтээгдхүүн эрэлтийн мэдрэмж муутай гэдгээр тайлбарлах
нь хэр үндэслэлтэй вэ?
18. Үнийн дараахь өөрчлөлтүүд нийт орлогын хэмжээнд ямар
өөрчлөлт оруулах вэ?
А. Эрэлтийн
мэдрэмж муу ба үнэ буурсан
Б. Эрэлтийн
мэдрэмж сайн ба үнэ өссөн
В.
Нийлүүлэлтийн мэдрэмж муу ба үнэ өссөн
Г.
Нийлүүлэлтийк мэдрэмж сайн ба үнэ өссөн
Д. Эрэлтийн
мэдрэмж муу ба үнэ өссөн
Е. Эрэлтийн
мэдрэмж 1 ба үнэ буурсан
19. Эрэлтийн
мэдрэмжид нөлөөлөх үндсэн
хүчин зүйлсийг нэрлэ. Энэ
хүчин зүйлүүд дээр тулгуурлаж дараахь бүтээгдхүүний
мэдрэмж сайн, муу
алин болохыг тодорхойл.
А. Цай Б. Тамхи В. бензин Г. цөцгийн тос
Д.суудлын машин Е. үндэсний бөхийн тэмцээний
тасалбар
20. График дээр дүрслэгдсэн
эрэлт, нийлүүлэлтийн муруйн гадаад хэлбэрийг хараад түүний мэдрэмжийг
тодорхойлж болох уу? Яагаад?
21. Эмпирик судалгааны дүнд
дараахь бараа, үйлчилгээний эрэлтийн
мэдрэмж тогтоогджээ.
A. эмнэлгийн
үйлчилгээний эрэлтийн мэдрэмж 0.6
Б. гадаадад хийх аяллын эрэлтийн мэдрэмж 4.0
B. радио,
телевизийн эрэлтийн мэдрэмж 1.2
бол яагаад ийм байгааг эрэлтийн мэдрэмжид нөлөөлөх хүчин зүйлийн тусламжтайгаар
тайлбарла.
22. Таныг задгай талбай дээр рок
хөгжмийн концертийг зохион байгуулж
байгаа гэе. Таны зардлын үндсэн хэсэг болох хөгжимчдөд төлөх хөлс, түрээсийн
төлбөр, даатгал нь үзэгчдийн тооноос хамаарахгүй бол эрэлтийн мэдрэмжийг
ашиглаад ашгийг хамгийн их байхаар тасалбарын үнийг хэрхэн тогтоох вэ?
23. Занабазарын соёл урлагийн
алдарт бүтээлүүдийн эрэлтийн мэдрэмж ямар байх вэ. Соёл урлагийн сонгодог
бүтээлүүдийг үнэ хаялцуулан худалдаалах үед төлдөг өндөр үнийг та юу гэж үздэг
вэ?
24. Хүснэгтэд өгөгдсөн
үзүүлэлтүүдийг ашиглаад эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжийг тодорхойл. Томьёогоор
бодож олсноо нийт орлогын тусламжтайгаар шалга.
Нэгжийн
|
Эрэлтийн
|
Нийлүүлэлтийн
|
үнэ
|
хэмжээ
|
хэмжээ
|
10
|
10000
|
28000
|
9
|
13500
|
22500
|
8
|
17000
|
17000
|
7
|
22000
|
13000
|
6
|
2S000
|
11000
|
25. Бүтээгдэхүүний үнэ,
хэмжээг доорхи хүснэгтэд өгчээ.
Үнэ
|
Эрэлтийн хэмжээ
|
5
|
1
|
4
|
2
|
3
|
3
|
2
|
4
|
1
|
5
|
Мэдрэмж болон нийт орлогын
үзүүлэлтийг ашиглан үнэ өөрчлөгдөх
тохиолдол бүрийн эрэлтийн
мэдрэмжийг ол. Эрэлтийи муруйн налалт, мэдрэмж хоёрын хооронд ямар харилцан
хамаарал байна гэж үзэж байна вэ?
26. Хөдөө аж ахуйн бүтэгдхүүний үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж
маш муу бол асар их хэмжээний ургац компаниудын орлогыг бууруулна гэсэн санааг
та юу гэж үзэж байна вэ. График дээр дүрсэлж үзүүлнэ үү.
27. Таныг татварын комиссын
тэргүүлэгч гэж үзье. Танай комиссыг гүйлгээний татвар ноогдуулах замаар нэмэгдэл
орлого оруул гэвэл бүтээгдхүүний эрэлтийн мэдрэмж
хэр чухал үзүүлэлт болж хэрэглэгдэх вэ?
28. Сүүлийн 4 жилд суудлын
тэрэгний үнэ өссөн боловч жил бүр түүнийг худалдан авсан хүний тоо нэмэгджээ. Энд үнэ ба бүтээгдхүүний
хэмжээ хоёрын хооронд шууд хамаарал ажиглагдаж байна. Тэгвэл эрэлтийн хууль
зөрчигдөж болох нь ээ гэж үзэж байгаа үзлийн алдааг тайлбарла.
29. X барааны эрэлт,
нийлүүлэлтийн дараахь хүснэгтэд өгөгджээ.
Нэгжийн
|
Эрэлтийн
|
Нийлүүлэлтийн
|
үнэ
|
хэмжээ
|
хэмжээ
|
10
|
1
|
5
|
8
|
2
|
4
|
6
|
3
|
3
|
4
|
4
|
2
|
3
|
5
|
1
|
A. X барааны үнэ 3
төгрөг гэвэл хичнээн бараа худалдагдахаар байна
вэ. Энэ тохиолдолд илүүдэл, хомсдолын аль нь хичнээнээр үүсэх вэ? Зах зээлийн механизмаар үнэ
яваандаа хэд болох вэ?
Б. X барааны үнэ 8 төгрөг гэвэл
хичнээн бараа худалдагдахаар байна вэ. Энэ тохиолдолд илүүдэл, хомсдолын аль нь
хичнээнээр үүсэх вэ? Зах зээлийн механизмаар үнэ яваандаа хэд
болох вэ?
B. Тэнцвэрийн үнэ, хэмжээг ол.
30. Сүү нь цайны хувьд хослох
бүтээгдхүүн, кофе нь цайг орлох бүтээгдхүүн болно. Хэрэв кофенд оногдох
татварыг нэмбэл цай сүүний үнэ, хэрэглэх хэмжээнд ямар өөрчлөлт орох вэ?
31. Том биш хотод эрэлтийн функц Qd = 6000 - 2P, нийлуүлэлтийн функц нь Qs =
300 + 4Р бол тэнцвэрийн үнэ, хэмжээг ол.
32. Хүн амын тухайн барааны эрэлтийн
функц Qd = 4 – P, нийлүүлэлтийн функц нь Qs = - 2 + 2P бол тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн хэмжээг ол.
33. Хүн амын тухайн барааны эрэлтийн функц Qd = 10 - Р,
нийлүүлэлтийн функц нь Qs = - 5 +
2Р байв. Хэрэв энэ бараанд 3 төгрөгийн хэмжээний татвар
оногдуулсан бол
А. Тэнцвэрийн хэмжээг ол.
Б.Татварын ачаалал хэрэглэгч нийлүулэгч 2-ын хэнд нь илүү оногдох вэ?
34. Хүн амын тухайн барааны эрэлтийн функц Qd = 7 – P, нийлүүлэлтийн функц нь Qs = - 4 + 2P байв. Хэрэв энэ барааyд үнийн 20
хувьтай тэнцүү гүйлгээний татвар оногдуулсан бол
А. Тэнцвэрийн хэмжээг
ол
Б. Татварын ачаалал хэрэглэгч нийпүүлэгч
2-ын хэнд нь илүү оногдох вэ?
35. Хүн амын тухайн барааны эрэлтийн
функц Qd = 7 - P, нийлүүлэлтийн функц нь Qs
= -1 + P байв. Хэрэв энэ бараанд 2
төгрөгийн хэмжээний татаас оногдуулсан бол
А. Тэнцвэрийн хэмжээг ол.
Б. Татаасын хөнгөлөлт хэрэглэгч болон нийлүүлэгч 2-ын хэнд нь илүү оногдох вэ?
36. Хүн амын тухайн барааны эрэлтийн
функц Qd = 10 - Р , нийлүүлэлтийн функц нь Qd = - 5 + 2Р байв. Хэрэв энэ бараанд үнийн 15 хувьтай тэнцүү гүйлгээний татвар оногдуулсан
бол
А. Тэнцвэрийн хэмжээг ол
Б. Татварын ачаалал хэрэглэгч нийлүүлэгч 2-ын хэнд нь илүү
оногдох вэ?
37. Хүн амын тухайн барааны эрэлтийн
функц Qd = 9 - P , нийлүүлэлтийн функц нь Qs = - 5 + 2P байв. Хэрэв энэ бараанд 1 төгрөгийн хэмжээний татвар оногдуулсан
бол
А. Тэнцвэрийн хэмжээг ол.
Б. Татварын ачаалал хэрэглэгч нийлүүлэгч 2-ын хэнд нь илүү оногдох вэ?
38. Хүн амын тухайн барааны эрэлтийн
функц Qd = 8 – P , нийлүүлэлтийн функц нь Qs
= 4 + 2P бол
А. Тэнцвэрийн хэмжээг ол.
Б. Улсаас үнийг 3 төгрөгөөр тогтоосон
бол борлуулалтын хэмжээ, хангагдаагүй
эрэлтийг ол.
39. Нэг аймагт нэгэн барааны эрэлтийн
функц Qd = 50 – 0,5P1 , нийлүүлэлтийн функц нь Qs = - 10 + P1 , харин нөгөө аймагт барааны эрэлтийн функц Qd = 120 – P2 , нийлүүлэлтийн функц Qs = - 20 + P2 бол
A. Энэ барааг 2 аймгийн хооровд
эөөж тээвэрлэхийг хориглосон пе. Тэгвэл аймаг бур дзх тэнцвэрийн хэмжээ, үнэ,
хзрэгаэгчийн ба үйлдвэрлзгчийн нлуудлийг ол.
Б. Энэ барааг 2 аймгийн хооронд зөөж тээвэрлэж болдог гэе. Тээврийн зардал маш бага гэвэл аймаг бүр дэх тэнцвэрийн хэмжээ,
үнийг ол. Бараа зөөхийг хориглохгүй байх нь хэнд ашиггай, хэнд хохиролтой вэ?
ХЭСЭГ 2. ЭРЭЛТ БА МЭДРЭМЖ
1. Гутлын эрэлтийн мэдрэмж 0.8 гэвэл энэ юу гэсэн үг болохыг
А. худалдан авагчийн зүгээс
Б. худалдагчийн зүгээс тайлбарла.
B. Мэдрэмж ийм байх үед үйлдвэрлэгч гутлынхаа
үнийг бууруулбал борлуу-лалтын хэмжээг нэмэгдүүлж улмаар ашгаа өсгөх боломжтой юм гэж хэлж болох уу?
2. Орон нутагт нисэх
тасалбарын үнийг 2
дахин хямдруулснаас нисэх онгоцоор зорчигчдын
тоо 2 дахин нэмэгджзэ. Нисэх онгоцны
тасалбарын зрэлтийн муруйг график дзэр дүрсэлж, тасалбарын эрэлтийн мэдрэмжийг тодорхойл.
3. Жилд 20000
төгрөгийн орлоготой байхад тухайн барааны эрэлтийн хэмжээ 40 кг, 30000
төгрөгийн орлоготой байхад 52 кг бол орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийг ол.
4. Үнэ 30 төг байхад барааны
жилийн эрэлтийн хэмжээ 8 мянга, үнэ 20
төгрөг байхад 12 мянга болжээ. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг ол.
5. Бараа 50 төгрөгийн үнэтэй байхад эрэлтийн хэмжээ 6 мянга, 40 төг-ийн үнэтэй байхад эрэлтийн хэмжээ 8 мянга бол үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг ол.
6. Х барааны үнэ 800 төгрөг байснаа 600
төгрөг болоход Y барааны эрэлт нь 5 кг байснаа 2кг болжээ. Мэдрэмжийг тооцож, энэ ямар бараанууд болохыг тодорхойл.
7. Ямар нэгэн барааны үнэ 3 сая төгрөг байхад нөгөө барааны эрэлтийн хэмжээ сард 10000 л байсан ба үнэ нь 2 сая болоход
эрэлтийн хэмжээ 15000л болсон бол мэдрэмжийг тооцож ямар бараанууд болохыг
тодорхойл.
8. Барааны нийлүүлэлт нэмэгдэх тутам үйлдвэрлэгчийн нийт орлого багасдаг бол
A. тухайн барааны
үнээс хамаарсан эрэлт, мэдрэмж сайн
Б. тухайн барааны үнээс хамаарсан нийлүүлэлт, мэдрэмж муу
B. тухайн
барааны үнээс хамаарсан эрэлт, мэдрэмж муу гэж үзэж болох уу?
9. Эрэлтийн функц Qd
= 8 - 0.5P гэж өгөгджээ. Үнэ б төгрөгтэй тэнцүү бол үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийг ол.
10. Эрэлтийн функц Qd = 8 - 0.5P гэж өгөгджээ. Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж 0,5 бол
үнийг ол.
11. Нэгэн барааны эрэлтийн функц
QDx = 8 – PX +
0.8PY гэж өгөгджээ. Хэрвээ Рх = 40, Рy = 50
бол үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг ол.
12. X барааны эрэлтийн функц QDx = 14 – PX + 0.1PY
ба X барааны үнэ 6 төгрөг, Y барааных 10 төгрөг бол X
барааны эрэлтийн шууд ба солбисон үнийн мэдрэмжийг тодорхойл.
13. Улаан буудайн эрэлтийн үнийн мэдрэмж муу гэж үзье. Цаг
агаар муудсанаас компани бүрийн ургац 10 хувиар багасчээ.
Үүнээс хамаарч компани бүрийн байдал сайжрах уу? муудах уу?
No comments:
Post a Comment