Удирдлагын шийдвэр гаргалт
Бодлого 1. Барилгын жижиг пүүс сүүлийн 2 жилийн
турш өөрийнхөө хүчин чадлаас
давсан ажил гүйцэтгэж байв. Пүүсийн менежер дараа жилийнхээ хүчин чадлын хэмжээг төлөвлөх гэж байна.
Тэрээр эрэлтийг 2 тохиолдолд
(их, бага) таамаглаж
байгаа бол дараах шийдвэр гаргах шалгуур тус бүрийн хувьд аль хувилбар нь ашигтай вэ?
а. Maximax
б. Maximin
в. Laplace ( дундажлах)
г. Minimax regret
(Боломжит алдагдлыг багасгах)
Хувилбар
|
Дараа жилийн эрэлт
/сая $/
|
|
Бага
|
Өндөр
|
|
А.Ямар
нэгэн арга хэмжээ авахгүй
|
50
|
60
|
В.Пүүсээ
өргөжүүлэх
|
20
|
80
|
С.хамтын
гэрээгээр ажиллах
|
40
|
70
|
Бодлого 2. /Бодлого 1 –ийн өгөгдлөөр бод / Менежер нилээд нухацтай судалсны үндсэн дээр эрэлт бага байх
магадлалыг Р (бага) = 0.3 эрэлт өндөр байх магадгалыг Р (өндөр) = 0.7 гэж тооцсон бол ;
1.
Хувилбар бүрийн хүлээгдэж байгаа
ашгийг ол. Аль хувилбар хамгийн оновчтой байна вэ? Яагаад?
2.
Асуудалд шийдвэрийн модыг ашиглан дүн шинжилгээ хий. Шийдвэрийн модны хувилбар бүрийн
хүлээгдэж байгаа ашгийг тооц.
3.
Бүрэн мэдээллийн хүлээгдэж байгаа үнэ
цэнэ ямар өртөгтэй вэ? Энэ үзүүлэлт ямар утга санаа агуулж
байна вэ?
Бодлого 3. /Бодлого 1 –ийн өгөгдлөөр бод/ Хувилбар
бүрийн хувьд график байгуул. Эрэлт өндөр
байх магадлал Р (өндөр)-ийн утга ямар завсарт байгаа нөхцөлд ямар нэгэн арга хэмжээ
авахгүй байх хувилбар хамгийн оновчтой байна вэ?
Мөн өргөжүүлэх болон хамтын гэрээгээр ажиллах хувилбарууд Р (өндөр)-ийн утгын ямар
завсарт хамгийн оновчтой байна вэ?
Бодлого 4. Шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах
зээлд нэвтрүүлэх гэж төлөвлөж нэгэн компани
үйлдвэрлэлийн шугамаа ямар хэмжээгээр нэмж суурилуулах вэ гэдгээ шийдэх шаардлагатай болов. Энэ асуудлыг шийдэх дараах хувилбарууд байна. Үүнд:
Хэрэв хүчин чадлаа бага хэмжээгээр нэмсэн үед эрэлт буурвал хүчин чадлаа өсгөхөд гарсан зардлаа хасаад
үлдэх ашиг нь 400.000 $ байна. Харин эрэлт нь ихэсвэл
пүүс бага хүчин чадалтай тоног
төхөөрөмжөө засварлах эсвэл
үйлдвэрлэлээ өргөжүүлэх бүрэн боломжтой.Үйлдвэрээ өргөжүүлэхэд цэвэр
450.000$ өртөгтэй ба
тоног төхөөрөмжөө засварлахад 50.000 $-ын өртөгтэй.
Хэрэв овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулбал эрэлт өндөр байгаа тохиолдолд хүлээгдэж байгаа
ашиг нь 800.000 $ байна. Хэрэв эрэлт
багасвал ашиг нь – 10.000 $ буюу алдагдалтай болно. Эрэлт өндөр
байх магадлалыг 0.6 эрэлт бага
байх магадлалыг 0.4 гэж тооцсон
бол:
а. Шийдвэрийн модыг ашиглан дүн шинжилгээ
хий.
б. Бүрэн мэдээллийн үнэ цэнийг тодорхойл. (EVPI) Энэ мэдээллийг хэрхэн ашиглаж
болох вэ?
в. Эрэлт бага
байх магадлалын P /эрэлт бага
байх/-ын хувилбар бүрийн оновчтой байх завсаруудыг тодорхойл.
Бодлого 5. Дараах шийдвэрийн
модны диаграммын хүлээгдэж буй мөнгөний үнэ цэнэ хамгийн их байх хувилбарыг
тодорхойл. (Сая $)
Бодлого 6. Нэгэн
компанийн байрны
түрээсийн хугацаа дуусч байгаа бөгөөд удирдлага уг гэрээг дахин 10 жилээр
сунгах уу аль эсвэл шинээр баригдахаар телөвлөж байгаа зочид буудлын ойролцоо
байршлаа өөрчлөх үү гэдгийг шийдзх ёстой болов. Одоогоор хот төлөвлөлтийн газар
уг зочид буудлын барилгын төслийг батлах эсэхээ хэлэлцэж байна. Тус компанийн зөвлөх дээрх 2 хувилбар бүрийн үнэ
цэнийг хүснэгт 1-д өгөгдсөнөөр
тооцсон бол та
а. Maximax
б. Maximin
в. Laplace ( дундажлах)
г. Minimax
regret (Боломжит алдагдлыг багасгах) зэрэг шалгууруудыг ашиглан ямар зөвлөгөө өгөх вэ?
Хувилбар Зочид буудал Зочид буудал
зөвшөөрөгдсөн зөвшөөрөгдөөгүй
нөхцөлд нөхцөлд
А. Гэрээг сунгах 500.000$ 4.000.000
Б. Байршлаа
өөрчлөх 5.000.000 100.000
а. Менежер
хүлээгдэж байгаа мөнгөний үнэ цэнийг хамгийн их байлгах шалгуурыг барьж байгаа бол аль
хувилбарыг сонгох вэ?
б. Энэ асуудлыг
шийдвэрийн модоор илэрхийл.
В. Хот төлөвлөлтийн газар уг зочид буудлыг ашиглалтанд
оруулах эсэх талаар хэлэлцэж байх үед тус компанийн түрээслэгч түр хугацааны түрээсний
гэрээ байгуулахыг санал болговол та менежер уг гэрээнд гарын үсэг зур гэж
зөвлөх үү. Үүнд уг гэрээний зардал 24.000 $.й
No comments:
Post a Comment